Та яг сингл биз?

Онлайнаар танилцсан хүний чинь
царай хоолой хувцаслалт үзэл бодол яриа хөөрөө нь өөр байна уу?

Яагаад Fantaam гэж?

Их Дэлгүүрийн урд байдаг Фантаам бол 8 настай хүүхдээс 80 настай буурал, гадаад дотоодын жуулчид гээд хүн болгоны зүрх сэтгэлд хоногшсон, чөлөөт цагаа өнгөрүүлдэг, амар амгалан тайван газар билээ. Энд залуучууд ч гэсэн хэн нэгэнтэй танилцах гэж, эсвэл найз нөхдөөрөө хов базаж, буу халах гэж, дурлалт хосууд болзох гэж очдог гэдгийг хүн болгон мэддэг. Тиймээс Fantaam апп маань яг л тийм эрхэм, нандин, бас хөгжилтэй зугаатай мөчүүдийг бий болгох ертөнц юм.

Fantaam бол балиар өөдрөг синглчүүдийн цуглаж, бие биетэйгээ танилцах, ярилцах ертөнц.

Усан оргилуур үргэлж оргилж, ундарч байдаг. Яг түүн шиг хүмүүс хоорондын шинэ харилцаа, холбоо, үерхэл, нөхөрлөл, хайр дурлал зогсолтгүй ундарч байгаасай гэж хүсч байна. Мөн хүн өөрийгөө нэг л янзаар биш маш олон янзаар илэрхийлэх боломжтой байх ёстой. Ганц зураг биш, дуу хоолой, хобби, авъяас чадвар, хүсэл мөрөөдөл, үнэ цэнэ, амьдралын зорилго, орчин тойрон...гээд. Энэ бүгдийгээ тасралтгүй байнга илэрхийлж, оргилуулж байгаасай гэж хүсч байгаа юм.

Fantaam апп-н үндсэн зорилго

АМАРХАН, АЮЛГҮЙ, ЗУГААТАЙ байдлаар ганц бие хүмүүсийг нийгмийн хүрээллээс нь гаргаж, хооронд нь танилцуулж, УТГА УЧИРТАЙ ХАРИЛЦААГ бий болгох
Ухаалаг технологи, интернэт хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, хүмүүс өмнөхөөсөө илүү завгүй болж байгаа өнөө үед онлайнаар хүнтэй танилцах, болзох хэрэгцээ илүү бий болж байгааг хүлээн зөвшөөрч, энэ соёлд ТЭСРЭЛТТЭЙ, ШИНЭЛЭГ, АЮУЛГҮЙ шийдэл авчрах
Бие биенээ сайн таньж мэдээгүйгээс болоод хоорондоо таарч тохирохгүй байх, муудалцах, цаашлаад гэр бүл салалт дээд цэгтээ хүрч байгаа нийгмийн асуудлыг хөндөж, технологийн шийдлээр багахан ч гэсэн тус болох

Түгээмэл 3 буруу ойлголтууд

❌ Hookup
Tinder, Bumble шиг "унтаж, хэвтдэг, hookup хийдэг" апп биш юм аа.
❌ Profile
Зүгээр нэг уйтгартай анкет хараад хүнтэй танилцчихгүй юм аа.
❌ Fake
Зүгээр нэг "photoshop"-дчихсон, "beauty filter" хийчихсэн зураг, нэр, нас, байршил хараад танилцдаг апп биш юм аа.

Fantaam апп 4 хэсгээс бүрдэнэ

Стори 01

Та өөрийгөө танилцуулж стори хийх, мөн бусдын сториг үзэж таалагдвал баруун тийш swipe, таалаагдахгүй бол зүүн тийш swipe хийх. Эндээс л хосууд төрнө. Тиймээс чанартай, их стори оруул, их ч стори swipe хий.

Хов жив 02

Та өөрийгөө танилцуулж стори хийх, мөн бусдын сториг үзэж таалагдвал баруун тийш swipe, таалаагдахгүй бол зүүн тийш swipe хийх. Эндээс л хосууд төрнө. Тиймээс чанартай, их стори оруул, их ч стори swipe хий.

Чат 03

Харилцан бие биенийхээ сторинуудад нэлээн их татагдаад байвал Fantaam таныг тэр хүнтэй чинь хосийд болгочих юм. Та шинэхэн хостойгоо чатлах боломжтой болно. Юу бичихээ мэдэхгүй байвал үзсэн, таалагдсан стори-ныхоо талаар бичээд эхэлж болно шүү дээ.

Таны булан 04

Таны мэдээлэл, оруулсан сторинууд болон тантай хос болсон хүмүүс бүгд нэг доор харагдах юм. Мэдээллээ хэр үнэн зөв оруулснаас чинь хамаарч ямар хүмүүсийн стори харагдах нь шийдэгдэнэ. Оруулсан сторигоо хүсвэл устгаж болно. Хос болсон хүмүүсийнхээ сториг харах, тэр хүмүүстэйгээ чатлах эсвэл тэр хүмүүсээ аньж ч боно шүү дээ.

Ямар стори оруулах вэ гэж үү?

Зураг
Зураг 1000 үг өгүүлнэ гэдэг. Таны оруулсан зурган стори-г хараад, хүн таны талаар юу мэдэж аваасай гэж хүсч байна түүнийгээ оруулаарай.
Видео
Видео бол мэдээж зурагнаас хамаагүй илүү ойр мэдрэмжийг олгоно шүү дээ. Гадуур алхаж байгаа, ажлаа хийж байгаа, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаагаа видеогоор илэрхийлж танилцуулаарай.
Текст
Үзэг бол сэлэмнээс ч хүчтэй зэвсэг гэдэг. Та өөрийнхээ үзэл бодол, эсвэл яг тухайн мэдрэмжийг текст сторигоор илэрхийлж болно. Эможи нэмж оруулаад бүр гоё болгож болно шүү.
Аудио
Таныг хараагүй мөртлөө хоолойг чинь сонсоод, үзэл бодол, үнэ цэнийг тань сонсоод хүмүүс татагдаж болно шүү дээ. Юу ярихаа мэдэхгүй байвал зүгээр л өөрийгөө танилцуулаарай.

Fantaam апп тай танилцана уу

gallery 04
gallery 01
gallery 01
gallery 01
gallery 01
gallery 01
gallery 01
gallery 01
gallery 03
gallery 04
gallery 01
gallery 01
gallery 01
gallery 02
gallery 01
gallery 04
gallery 01
gallery 01
gallery 01
gallery 02
gallery 04
gallery 01
gallery 01
gallery 01
gallery 01

Түгээмэл Асуулт, Хариултууд

Одоогийн байдлаар Fantaam апп-д 18 аас 35 насны хүмүүс хэрэглэхийг шаардаж байгаа. Хэрэглэгчид насаа худлаа оруулвал тухайн хэрэглэгч апп-н зааж өгсөн дүрэм, журам, апп хэрэглэх гэрээг зөрчсөн болох бөгөөд ямар нэг асуудал үүсвэл тухайн хэрэглэгч хариуцлагаа өөрөө хүлээх хэрэгтэй болно.

Энэ бол маш түгээмэл тохиолддог асуудал. Өнөөдөр бүх л сошиал медиа апп-уудад бусдыг дуурайж хуурамк аккаунт үүсгэж нэвтэрдэг. Мөн бусдын имэйлтэй төстэй имэйл үүсгэж, залилан хийх тохиолдол ч элбэг байдаг. Хэн нэгнийг дуурайсан, худал, хуурмаг, залилангийн шинж чанартай, хууль бус, гаж буруу, аюултай, амар тайван байдал алдаагдуулсан контентыг Report хийж бидэнд мэдэгдсэнээр бид тухайн хэрэглэгчийн аккаунтыг хянаж шалгаад, шаардлагатай арга хэмжээ авч, устгах хүртэл арга хэмжээ авна. Ганц анкет үүсгээд, ганцхан үйлдлээр хүмүүс хоорондоо танилцаад уулзахад гарч болох аюултай магадлалыг Fantaam апп-н хувьд багасгасан байдаг. Учир нь хэрэглэгч олон стори хийх хэрэгтэй болно. 2 хэрэглэгч бие биенийхээ сторинуудыг өөрсдийн системд оруулж өгсөн сонирхлын дагуу, дурын байдлаар харж, өндөр түвшинд бие биенийхээ сторид татаагдсан тохиолдолд л холбогдох эрхтэй болох учир хэн нэгнийг дуурайн байж хүнтэй танилцана гэдэг магадлал буурах юм.

Үнэхээр апп дотроо хос болоод, чатлаад, бие биенээ таньж мэдсэний эцэст 2 насанд хүрсэн, хуулийн хариуцлага хүлээх чадвартай хүмүүс биечлэн уулзах шийдвэр гаргасан тохиолдолд Fantaam апп-н зүгээс уулзах үеийн аюулгүй байдлыг хангана гэсэн хариуцлага, ойлголт огт байхгүй. Fantaam апп-н зүгээс апп дотор хос болсон хүмүүсийг хоорондоо уулаарай гэж хаана ч санал болгодоггүй бөгөөд, үнэхээр уулзахаар шийдсэн бол хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг бодон чатлах явцдаа бие биенээ маш сайн таньж мэдэх, бусад сошиал медиа аккаунтаа солилцож, нэмж танилцах, бие биенээ таних мэдэх, судлах, уулзахдаа олон нийтийн газар өдрийн цагаар уулзах, уулзахаар явахдаа найз нөхөдтэйгээ явах эсвэл найз нөхөд, гэр бүлийн хүмүүстээ мэдэгдэх гэсэн зөвөлгөө, санамжийг өгөх юм.

FB, Instagram гэсэн апп-уудын үндсэн хэрэглээ нь ойр дотны хүмүүс, гэр бүл, найз нөхөд, фэнүүд тэйгээ холбоотой байхад илүү зориулагдсан байдаг учир, гэнэт "Танилцая" гээд ороод ирэхэд ихээхэн хүмүүс маш таагүй хүлээж авдаг. Гэтэл өнөөдөр өөрөөр танилцах боломж байдаггүй учир, хүмүүс танилцмаар байгаа хүмүүс рүүгээ мэссэж бичсээр, seen-дүүлсээр, стори болгонд нь reaction явуулк, коммент бичсээр, зарим нэг нь хариу авч танилцах боломж гардаг ч ихэнх хүмүүс амжилтгүй байдаг. Арай гэж хариу автал нас нь зөрсөн, ганц бие биш байсан, аль хэдийний гэр бүлтэй байсан гэх мэт асуудлууд ч гарч ирж болдог. Тэгэхээр Fantaam апп-д маань давуу талууд олон байна гэж харж байгаа юм.

Та худлаа мэдээлэл оруулвал таньд бусдын стори харагдахгүй байх, буруу хүмүүсийн сторинууд харагдах, цаашлаад холбогдоод чатлахад таны төсөөлсөн хүн биш байх магадлал маш өндөр. Тэгэхээр үнэн зөв мэдээллээ оруулахыг зөвлөж байна.

Байршил бол маш чухал. Байршил оруулж байж манай апп таньтай илүү ойр байгаа хүмүүсийн стори-г харуулах юм. Та байршилаа оруулаагүй бусдын бол стори харагдахгүй.

Та апп даа бүртгүүлээд дор хаяж 10 стори (#Анхдагч10) оруулах даалгавартай. Тэгж байж бусдыб стори-г үзэх эрхтэй болно. Харин цаашид стори оруулахгүй бол тэгээд л бусад хүмүүс стори оруулаад, бие биенийхээ сторинуудыг үзээд явна. Тэр хүмүүс хоорондоо хос болоод танилцаад явах боловч, таньтай хос болох хүн байхгүй болно. Учир нь та шинээр стори нэмээгүй болохоор тэр. Тиймээс өдөртөө цөөхөн ч гэсэн стори хийчихэж байвал хэрэгтэй шүү.

Хамгийн энгийн ялгаа бол: Tinder дээр байгаа хүн ямар хоолойтойг та мэдэх үү? :) Tinder дээр байгаа хүн яг амьдрал дээр ямархуу яриа хөөрөөтэй, орчин тойрон нь ямар, үзэл бодол нь ямар гэдгийг та хэлж чадах уу? Та Tinder гэж мэдэж байгаа бол баяр хүргэе! Та манай апп-г хэрэглээд үзэхэд, олон зүйл шинээр сурахгүй, харин ч амжилттай хэрэглэгч болох байх. Fantaam апп нь харамсалтай нь Tinder шиг ганц профайл үүсгээд, засч янзалсан зурагнуудаа, нэр, нас, байршилтай оруулчихаад тэрүүгээрээ хүнтэй танилцаад суудаг апп биш юм аа. Tinder ийг бодвол илүү утга учиртай харилцаа үүсгэхийн тулд хэрэглэгч болгоноос эрх тэгш байдлаар сторинууд оруулахыг шаарддаг, тэгж байж бусдын сториг харах эрх нь нээгддэг, тусгай алгоритмын дагуу зөвхөн бие биенийхээ тодорхой хувийн сторинуудад татагдаад байгаа хүмүүсийг л холбож өгдгөөрөө онцлог юм.

Ёстой үгүй. :) Fantaam-н гол зорилгуудын нэг бол харин ч эсрэгээрээ илүү утга учиртай харилцаа холбоог бий болгох юм. Fantaam дээр хэн нэгэнтэй холбогдох гэж та нэлээн багагүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Холбогдчихоод нөгөө хүнээ илүү таньж мэдэхийн тулд чатлах хэрэгтэй болно. Та зүгээр л унтаж-хэвтдэг апп хайж байгаа бол манай апп таньд таарахгүй юм байна.

"Fantaam бол ганц бие Монгол залуучуудад..." гэсэн тодорхойлолт томоос том байгаа. Манай апп нь ганц бие хүмүүст л зориулсан апп болохоос үерхдэг хүнтэй, дурлалт хүнтэй, эсвэл сүй тавьсан, гэрлэсэн, гэр бүлтэй хүмүүст зориулсан апп биш. Бид нар хэрэглэгчдийнхээ ганц бие үгүй юу гэдгийг батлах боломжгүй. Тэгж баталдаг ганцхан зүйл нь магадгүй ТҮЦ машин байх. ТҮЦ машин ч гэхдээ хүнийг найз охинтой юу, найз залуутай юу гэдгийг баталж чадахгүй. Тэгэхээр манай апп-н гол зорилго нь хэн нэгний үерхэл, гэр бүлийн одоо байгаа байдлыг гэж биш, ганц бие хүмүүс хоорондоо холбогдох боломжийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид маань Fantaam байхгүй үед өөр ямар нэг байдлаар хүнтэй танилцах гээд байж байсан гэсэн үг.

Таны оруулсан мэдээлэл болон контентууд манай технологийн дэд бүтэцийн аюулгүйн байдлаа сайн хангаж чадсан тооцоолох болон нөөшлөх системүүдээр дамжин өнгөрөх болон хадгалагдаж байгаа учир та санаа зовохгүй байж болно. Мөн бид салбарын мэргэжлийн экспертүүдээс зөвөлгөө аван, илүү найдвартай, баталгаатай, аюулгүй шийдлүүдийг эрэлхийлсээр байгаа.

Апп руугаа дөнгөж ороход таньд ямар стори оруулахыг заагаад өгчихсөн байгаа. Үүнээс цааш та өөрийгөө л илэрхийлсэн, танилцуулсан, дуртай зүйлээ бусадтай хуваалцсан, таныг байгаагаар нь хүлээж аваасай гэсэн байдлаа харуулж сторинууд хийгээд явахад л болно. FB, Instagram дээрээ стори хийдэг шигээ л...

Стори хэзээ байх вэ гэхээр хүмүүс стори оруулж байгаа үед л байна. Тэгэхээр стори үзэж байгаад дууссан бол хэрэглэгчид нэмж стори оруултал тань шинэ стори харагдахгүй байж магадгүй. Энэ хооронд та өөрөө шинэ стори нэмж оруулах, эсвэл Хов Жив булан руу орж бусад хэрэглэгчидтэй хайр дурлал, үерхэл, болзооны талаар халуун яриа өрнүүлж болно шүү дээ.

Мэдээж бололгүй яахав.